ХОВД АЙМГИЙН МАН СОНГОГЧДОД МӨНГӨ ТАРААСАН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХЫГ СЕХ-ООС ШААРДЛАА

GNNGNN
Jun 12, 2024  
 0
ХОВД АЙМГИЙН МАН СОНГОГЧДОД МӨНГӨ ТАРААСАН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХЫГ СЕХ-ООС ШААРДЛАА

Ховд аймгтийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг дарга, МАН-ыг төлөөлж иргэд, сонгогчдод мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа талаар Ховд.мн сайтаас мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар АН болон бусад нам эвслүүд нэгдэн СЕХ-д шаардлага өгч, мэдэгдэл хийлээ.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа: 

Сонгууль эхлэхээс ч өмнө мөнгө тарааж, луйвар хийж байгаа асуудлаар бид хууль, хяналтынханд хандсан. Харамсалтай нь хэрэгсэхгүй болгож байна. Тухайлбал, УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар оюутнуудад мөнгө тарааж байгаа хууль бус үйлдлийг нь баримтжуулж, цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон байна. Түүгээр барахгүй түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь маш харамсалтай. 

Гэтэл саяхан Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн засаг дарга ЦэндАюуш гэх хүн иргэд сонгогчдод мөнгө тарааж, саналын хуудсыг урьдчилан хэвлэж, МАН-ын 10 нэр дэвшигчийг дугуйлуулж байгаад баригдсан. Үүнийг шударга сонгогчдод хэвлэл мэдээллийнхэнд хандаж, ил болсон.

Тиймээс АН, ШИНЭ нэгдсэн эвсэл, Медиас МУНН, МСДН, МХТН-ууд нэгдэн СЕХ-д шаардлага өгч байна. Энэ мөнгө тараасан хууль бус үйлдлийг нэн яаралтай шалгаач ээ, холбогдох хууль хяналтынханд хандаач ээ, хариуг нь нэн яаралтай мэдээлээч гэдэг хүсэлтийг өгч байна.