ХОНОГТ 40-50 СОГТУУ ЖОЛООЧ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

GNNGNN
Apr 5, 2024  
 0
ХОНОГТ 40-50 СОГТУУ ЖОЛООЧ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний 3 сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос 4 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэжээ.   

Эрүүгийн хуульд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар автомашин жолоодох тохиолдол Нийслэл хотод буурч байгаа хэдий ч хоногт дунджаар 40-50 тохиолдол бүртгэгдэж байна.