ХОМ: “МОНГОЛРОСЦВЕТМЕТ“ ТӨҮГ-ЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 82.4 САЯ ТӨГРӨГ
Өнгөрсөн парламентын хугацаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэн "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирлаар томилсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл АТГ-т мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүргэж байна. Тухайлбал,
-Түүний жилийн орлого - 82.4 сая,
-Гэр бүлийн орлого - 32.8 сая,
-800 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц-1
-14.8 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу-4, үхэр-5, хонь-30, ямаа-25
-Үнэт эдлэл - 10 сая,
-Дотоодын банканд 7.9 сая төгрөгийн хадгаламжтай
-Зээл - 150 сая төгрөг,
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.