Х.НЯМБААТАР: ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТ БОЛ ГАДААДЫН КАЗИНОД АВААЧИЖ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БҮХ БАЯЛГИЙГ УСТГАСАН ГЭМТ ХЭРЭГТЭН

GNNGNN
May 6, 2024  
 0
Х.НЯМБААТАР: ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТ БОЛ ГАДААДЫН КАЗИНОД АВААЧИЖ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БҮХ БАЯЛГИЙГ УСТГАСАН ГЭМТ ХЭРЭГТЭН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Х.НЯМБААТАР ӨНӨӨДӨР ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ҮҮРЭГ ӨГЛӨӨ. ЭНЭ ҮЕЭР ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ.

Хотын дарга Х.Нямбаатар: "Эрэлийн Б.Эрдэнэбат гэж Монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж хэрэглэж, эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж Монголын уул уурхайн бүх баялгийг устгасан гэмт хэрэгтэн. Стадион тойрсон газар Эрэлийн Б.Эрдэнэбатынх, Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх, хотын өнгөтэй өөдтэй бүх газруудыг Эрэлийн Эрдэнэбат авсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын газрыг Эрэлийн Б.Эрдэнэбат сүйтгэсэн. СОТ-2-ыг бас л авсан. Яагаад монголын ард түмний бүх шим шүлтийг нь хүртчихээд, шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр 800 метр газрыг яагаад чөлөөлдөггүй юм. Баярсайхан, Мөнхбаатар хоёр техниктэй очиж буулга. Маргааш би очиж шалгана.

Хөгжлийн банкны зээлээ эргэн төлж чадаагүй. Яг энэ янзаараа байвал би очиж Б.Эрдэнэбаттай өөр талаараа үзье гэж бодож байна" гэв.