Х.БУЛГАНТУЯА: ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГААР НЭМЭГДҮҮЛЖ ИРЭХ САРААС 785.6 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО

GNNGNN
Mar 20, 2024  
 0
Х.БУЛГАНТУЯА: ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГААР НЭМЭГДҮҮЛЖ ИРЭХ САРААС 785.6 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО

ЗАСГИЙН ГАЗРЫН ЛХАГВА ГАРАГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн санг болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болж байна.