ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ЖОРООР ОЛГОХ ЭМИЙН БҮРТГЭЛИЙГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЖЭЭ
ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцсэн билээ.
Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан юм.
Тэгвэл Хүний эмийн зөвлөл энэ 7 хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.