ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ГАДААД ПАСПОРТ ЗЭРЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ 24 ЦАГААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ГАДААД ПАСПОРТ ЗЭРЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ 24 ЦАГААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочер дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа юм.

Цахим үйлчилгээний төв нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт байршин, ажиллаж байна. 

Дээр нь, энэ төвөөс гадна явуулын хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилнэ гэсэн үг юм.

Цахим төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд, 

Лавлагаа-18,

Иргэний улсын бүртгэл-12,

Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/ 

 Үйлчилгээ-6 /

Иргэний улсын бүртгэл-3,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3,

Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ, 

Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ,

Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэ

Хүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага нэвтрүүллээ. Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.