ИРГЭД АВТО МАШИНЫ ТОРГУУЛИА T-PAY, EBARIMT АППЛИКЕЙШН АШИГЛАН ШИМТГЭЛГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн шинэ зохицуулалт зохицуулалтын 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулиар торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө.Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хэрэв торгууль төлөх чадваргүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг шинээр оруулсан.
Зарим тохиолдолд иргэн торгуульснаа мэдэхгүйн улмаас хэд үржигдсэн торгуулиа төлж байна гэсэн гомдол нэлээдгүй ирдэг байна. Тиймээс торгууль төлөх системийг улам боловсронгүй иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар хамтранторгуулийн төлбөрийг олон сувгаар, хялбар аргаар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.
Ингэснээр иргэд зөвхөн E-Mongolia-аар хязгаарлагдахгүй, T-Pay, Ebarimt зэрэг төрийн цахим системүүдээр дамжуулан торгуулиа шимтгэлгүйгээр төлөх боломжтой нээгджээ. Үүнээс гадна банкны болон үүрэн холбооны аппликэйшнүүдтэй холбогдсоноор иргэд өөрийн өдөр тутам ашигладаг апп-аар дамжуулан торгуулиа төлөх нөхцөл бүрдэж байгаа аж. Энэхүү шинэчлэлийн онцлог нь зөвхөн төлбөр төлөх сувгийг нэмэгдүүлсэнд бус, төрийн мэдээллийг илүү нээлттэй болгосонд чиглэж байгаа гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байлаа.
