ГАРААШИНД ГАЛ ГАРЧ “MERCEDES BENZ G320” ЗАГВАРЫН СУУДЛЫН АВТОМАШИН ЧИРГҮҮЛИЙН ХАМТ ШАТЖЭЭ

GNNGNN
Jun 4, 2024  
 0
ГАРААШИНД ГАЛ ГАРЧ “MERCEDES BENZ G320” ЗАГВАРЫН СУУДЛЫН АВТОМАШИН ЧИРГҮҮЛИЙН ХАМТ ШАТЖЭЭ

“Mercedes Benz G320” загварын суудлын автомашин гараашны хамт шатаж байсныг унтраажээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 03-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5х7 метрийн хэмжээтэй гарааш, “Mercedes Benz G320” загварын суудлын автомашин чиргүүлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.