“ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ”-ИЙН МЕНЕЖЕРЭЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙСАН ДО.ГАНБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

“ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ”-ИЙН МЕНЕЖЕРЭЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙСАН ДО.ГАНБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

GNNGNN
Apr 28, 2025  
 0
“ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ”-ИЙН МЕНЕЖЕРЭЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙСАН ДО.ГАНБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Женкогийн Засгийн газар нэгэнт бүрдсэн, зэвүү хүрч байна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр Х.Баттулгатай холбоотой, түүний туслахаар ажиллаж байсан болон ойрын хүрээллийн хүмүүс төрийн албанд томилогдож буйг шүүмжилсэн юм. Үүнд:

  • Б.Саруул – ЗГХЭГ-ын дэд дарга

  • Н.Нүрзэд – УБТЗ ХНН-ийн хяналт хариуцсан менежер

  • Н.Пунцаг – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хяналтын менежер

  • Х.Эрдэнэбаатар – Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал

  • Г.Түвшинжаргал – ЗТЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилогдох магадлалтай

Хамгийн анхаарал татсан томилгоо бол авлигын хэрэгт холбогдож байсан До.Ганболд “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн гангийн төслийн менежерээр томилогдсон явдал юм.

До.Ганболд нь:

  • 2015–2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийг зах зээлийн үнээс хямдаар гадаадын компанид нийлүүлсэн

  • Үүний төлөө эхнэр болон дүүгийнх нь дансаар нийт 29,925 ам.доллар, 93,000 юань орж ирсэн нь тогтоогдсон

  • АТГ-аас 2017 онд авлигын хэргээр шалгаж, яллах саналтайгаар прокурорт шилжүүлсэн

  • Гэвч хэргийг 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан

  • Түүнийг шалгаж байсан хугацаанд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан

Одоо До.Ганболд нь “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх “Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн парк” ХХК-ийн гангийн төслийн нэгжийг хариуцаж байна. Уг төсөл нь төмрийн хүдрийг гадаадын компанитай бартерийн гэрээгээр солилцох хувилбартайгаар яригдаж байгаа бөгөөд УИХ-д өргөн барьсан Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт заалт оруулах санал дэмжигдээгүй байна.