ФОТО: МАН-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ АН-ЫН БАЙРАНД ОЧИЖ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
Уг хэрэгтэй холбогдуулан МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр 22:00 цагийн орчимд АН-ын байранд очиж эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн тус намын дарга Л.Гантөмөртэй хоёр цаг гаруй уулзалт хийжээ.
АН-аас түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж буй юм.