ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯР ХАРХОРУМ ХОТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БОЛЖЭЭ

Монгол Улсын шинэ үеийн хотын загвар болсон Хархорум хотын зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгосон байна.
Тус зөвлөл нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулинд заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах бөгөөд хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хотын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайлан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй.
Мөн шийдвэр гаргах чиглэлээр хуулинд заасан тусгай зохицуулалтын хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх юм.