ЭНЭ ОНЫ 03 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.04-өөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл) 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлсэн байна.
Тодруулбал, “Энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж энэ 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.