ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

GNNGNN
Mar 8, 2024  
 0
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

               9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +4...-1 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.