ЭМИЙН САНГУУД “ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР” ҮЙЛЧЛЭХЭЭ ЗОГСООХООС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ОРЖЭЭ.
Энэ нь эмийн хангамжид шууд нөлөөлж, эм ханган нийлүүлэх гадаад худалдаа, дотоодод эм хангамжийн байгууллагууд өр төлбөрт орж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Иймд ирэх даваа гарагаас бүх эмийн сангууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчлэхээ зогсоохоор зөвлөлдөж, холбогдох төрийн байгууллагуудад бичгээр мэдэгдэх шийдэлд хүрчээ