Э.ДАВААНАСАН ОЛИМПИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН СҮҮЛЧИЙН ЭРХИЙГ АВЛАА
Э.Даваанасан Парис-2024 олимпод оролцох хамгийн сүүлийн эрхийг авч чадлаа. Түүний олимпод оролцох эрхээ авсан сэтгэгдлээс нь хуваалцаж байна.
Э.Даваанасан: "Парис-2024 олимпод оролцох хамгийн сүүлийн эрхийг авсандаа маш их баяртай байна. Парисын олимпод орох гэж гурван боломж олгосны гурав дахь боломж дээрээ эрхээ авч чадлаа. Надад дахин боломж олгосон Үндэсний шигшээ багийн багш нар болон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууддаа баярлалаа. Мөн үргэлж ард минь хамт байдаг багш нар, гэр бүл, хамт бэлтгэл хийдэг тамирчид, Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Хамгийн сүүлийн барилдаан дээр багш нарынхаа үгийг сайн сонсож, анхаарал төвлөрөлт сайтайгаар өмнөх алдаануудаа засаж маш тайван барилдлаа. Цаашдаа ч бас барилдаанд гарсан алдаа дутагдлаа сайн засаж олимпод сайн оролцоно" гэв.