ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТЫГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Дундговь аймгийн Засаг дарга Ц.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, “С” ХХК-нд 2000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.