ДОРНОД АЙМГИЙН БАЯНДУН СУМАНД ӨЧИГДӨР ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

GNNGNN
Oct 12, 2024  
 0
ДОРНОД АЙМГИЙН БАЯНДУН СУМАНД ӨЧИГДӨР ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт хээрийн түймэр гарчээ. Энэ талаар ОБЕГ-аас "Дорнод аймгийн Баяндун сумын “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ hээрийн гал түймэр гарсан дуудлага аравдугаар сарын 11-ний 15:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт 15 км, өргөн 2 км буюу 3,000 га орчим талбай өртөж, шатсан" гэж мэдээллээ.

Намрын улиралд буюу есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу Түймрийн аюултай үе гэж үздэг. Иймд ой хээрт явахдаа гал алдахгүй байхыг анхаарууллаа