ДОРНОД АЙМАГТ СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР ИРГЭНИЙГ АВТОМАШИНТАЙГАА ОСОЛДСОН БАЙХАД НЬ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

GNNGNN
Nov 2, 2026  
 0
ДОРНОД АЙМАГТ СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР ИРГЭНИЙГ АВТОМАШИНТАЙГАА ОСОЛДСОН БАЙХАД НЬ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 01-ний 00.20 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант хоёрдугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын хоёрдугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг энэ сарын 01-ний 08.30 цагт хоёр иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн байна. Хоёр иргэний биеийн байдал хэвийн гэв.