ДАРГА НЬ АЖИЛТНАА "АРХИ УУЖ, АЖИЛ ТАСЛАСАН" ГЭЖ ХҮЧ ХЭРЭГЛЭЖЭЭ

GNNGNN
Nov 29, 2024  
 0
ДАРГА НЬ АЖИЛТНАА "АРХИ УУЖ, АЖИЛ ТАСЛАСАН" ГЭЖ ХҮЧ ХЭРЭГЛЭЖЭЭ

Олон нийтийн цахим сүлжээнд "Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Захирагчийн орлогч дарга доод албан тушаалтандаа ажлын байр нь дээр хүч хэрэглэж байгаа байдал" хэмээх бичлэг нийтлэгдсэн. Уг бичлэгийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 11-р сарын 28 буюу өчигдрөөс гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад цэргийн ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.