ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ КОФЕ УУХААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

GNNGNN
Jun 21, 2024  
 0
ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ КОФЕ УУХААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ
Кофег их хэмжээгээр хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй байдаг талаар Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Энэрэлтийн зөвлөгөөг хүргэж байна.
Манай улсад кофены хэрэглээ их болж байгаатай холбоотойгоор буруу хэрэглээ их байгаа. Кофе тогтмол хэрэглэгчид чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, элэгний өвчин тусах магадлал бусад хүмүүсийнхээс хамаагүй бага байдаг. Мөн кофе нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай антиоксидантын хамгийн том эх үүсвэр гэж үздэг. Гэхдээ байнга кофе уух нь сайн гэсэн үг биш юм. Аливаа зүйл хоёр талтай.
Кофены найрлагад хүний сэтгэцэд нөлөөлдөг кофейн гэх бодис тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Нэг аяга кофенд 50-400 мг кофейн агуулагддаг гэдэг. Мөн цай, ундаа, энергийн ундаа, шоколад, зарим төрлийн эмд энэ төрлийн бодис ч орсон байдаг юм. Кофейн нь неротрансмиттерийн үйл ажиллагаанд нөлөөлж, богино хугацаанд тархины ажиллагааг сэргээдэг гэж хэлж болно. Харин богино хугацаанд их хэмжээний кофе уух үед бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлнэ гэсэн үг.
Дараах шинж тэмдэг илэрвэл кофеноос бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Үүнд,
  • тайван бус түгшүүртэй болох
  • толгой эргэх
  • ходоодны үйл ажиллагаа муудах
  • нойргүйдэх
  • чичрэх
  • зүрх байнга савлан, хурдан цохилох
Хэрвээ дээрх шинж тэмдэг хүмүүст тогтмол илэрдэг бол энэ нь таны кофенд хэт мэдрэмтгий болохыг баталж байгаа хэрэг. Ингэснээр та эрүүл мэндийн тал дээр учирч болох олон төрлийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.
Мөн жирэмсний үед кофены хэрэглээг эрс багасгах, уухаас татгалзах нь маш зөв. Учир нь бие давхар үед их хэмжээгээр кофе уух нь үр зулбах, амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх эрсдэл дагуулдаг гэдэг.