ДАЛАНЗАДГАД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫН ДАГУУХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын дагуух ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хүрээлэн буй орчны нөхцөл байдалд тохирсон, өсөлт сайтай, гоёл чимэглэлийн шинж чанартай улиас модыг хамгаалалтын зурвас үүсгэн тарих ажил явагдаж байна.
Уг ажлын хүрээнд хоёр ширхэг гүний худаг гаргаж цахилгаанд холбох ажил хийгдэж байна. Мөн хөрс боловсруулалтын ажил дуусаад тариалалтын ажил хийгдэж байна.