“CNN” АГЕНТЛАГ МОНГОЛ ЮҮТҮБЭР ГЭР БҮЛИЙГ ОНЦОЛЖЭЭ

GNNGNN
Feb 8, 2025  
 0
“CNN” АГЕНТЛАГ МОНГОЛ ЮҮТҮБЭР ГЭР БҮЛИЙГ ОНЦОЛЖЭЭ

АНУ-ын “CNN” агентлаг хөдөө амьдарч, малчин аж ахуйн талаар англи хэл дээр бичлэг хийж сошиал платформууд дээр тавьдаг С.Буянтогтох, Ч.Ерөөлтүвшин нарын гэр бүлийг онцолсон байна. Ховд аймагт амьдардаг тэд Youtube болон Instagram дээр Mongolian Nomad Family нэртэй аккаунттай юм.

“Social Blade” сайтаас харвал тэд Youtube сувгаа 2014 оны аравдугаар сард нээжээ. Одоогийн байдлаар тус суваг 51.7 мянган захиалагчтай байна. Тэд Mongolian Nomad Family суваг дээрээ 102 бичлэг оруулсан байна. Харин Instagram дээр Mongolian Nomad Family пэйж хаяг нь 239 мянган дагагчтай.