Ч.ЛОДОЙСАМБУУ: ДЭГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЗОХИОЖ УНШСАН УИХ-ЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ЛОДОЙСАМБУУ:
-Өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон гэдгийг нүдээрээ үзэж байна. Хууль биш аль нэг даргын үзэмжээр бүх асуудал шийдэгддэг болсон. Өнгөрсөн баасан гарагт төсөв хэлэлцэх үед Дэгийн хуулийг мөрдүүлэх биш байгаа Дэгийн хуулийг зүйл заалтыг УИХ-ын дарга зохиож уншсан. Энэ бол Үндсэн хуулиар шууд зөрчил рүү орно. Өнгөрсөн хугацаанд ээлжит бус чуулган, төсвийн хэлэлцүүлгийн явцад Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэж шийдвэр гаргасан. Үүний үндсэн дээр АН-ын гишүүдийн гаргасан зөв шийдэлтэй, зарчмын зөрүүтэй саналууд унасан.Тиймээс УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой.