Б.УУГАНБАЯР: ЗУДЫН УЛМААС ХОРОГДСОН МАЛЫН ТОО 2 САЯ 9 МЯНГАД ХҮРСЭН

GNNGNN
Feb 24, 2024  
 0
Б.УУГАНБАЯР: ЗУДЫН УЛМААС ХОРОГДСОН МАЛЫН ТОО 2 САЯ 9 МЯНГАД ХҮРСЭН

Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр зудын улмаас хорогдсон малын тоо 2 сая 9 мянгад хүрсэн гэдгийг онцлон хэллээ. Тодруулбал тэрбээр, "Малын хорогдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор, малчдадаа туслах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай хүргэж, зам харгуй гаргах гэх мэт ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Сүүлийн өдрүүдэд 21 аймгийн онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн 154 сумын 2829 малчин өрхөд 465 өвс, 36108 малчин өрхөд 2079 тонн тэжээл тарааж, 7986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2927 алба хаагч, 1283 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нээсэн" гэв.