БЕНЗИНИЙ САВ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ ХУТГАЛДСАН Д.БАТЛУТ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ШИРХЭГ ЗҮҮ Ч АВДАГГҮЙ ГЭВ

GNNGNN
Jul 8, 2026  
 0
БЕНЗИНИЙ САВ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ ХУТГАЛДСАН Д.БАТЛУТ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ШИРХЭГ ЗҮҮ Ч АВДАГГҮЙ ГЭВ

Өнгөрсөн шөнө Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зүүнбаян дахь цэргийн анги орчимд байсан 60 тонны багтаамжтай шатахуун хадгалах савнуудыг нууцаар зөөж "хулгайлсан" хэрэгт хутгалтаад амжлаа. Энэ талаар Иргэн Ц.Б өөрийн цахим хуудсаар шууд дамжуулж, мэдээлэл хийсэн юм.

Д.Батлут сайд хариуд нь "Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг авахгүй. Эсрэгээрээ нэг ч гэсэн техник нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж яваа. хууль хяналтын байгууллаг очсон бол учир нь олдох биз" хэмээжээ. Хугацаат цэргийн албан хаагч цэргийн ангидаа амиа алдахад яаран дуугараагүй тэр өөрийгөө өмөөрсөн тайлбарт хугацаа алдахгүй байгаа нь энэ.

Үйл явдлыг тодруулбал нэгэн иргэн лайв хийж "Би Батлан хамгаалах яаманд Зүүнбаянд ашиглагдахгүй байгаа шатахууны савнуудыг хүмүүс тоносон байдалтай байна. Хэрэглэхгүй, харуул хамгаалалтгүй байж байхаарбидний байгуулах гэж буй нефтийн үйлдвэрт түрээслүүлээч. Эсвэл 30 тонны нефтийн үйлдвэр байгуулж өгье гэж хандсан. ЗХЖШ-т ч энэ талаар мэдэгдэж, зургаар баримтжуулж өгсөн.

Гэвч үүнээс 14 хоногийн дараа Зүүнбаянгийн иргэдээс "Нөгөө нөөцийн савнуудыг чинь ухаад аваад явчихлаа" гэх мэдээлэл ирсэн. Эргээд Д.Батлут сайдаас тодруулахад "Манайд тийм сав байхгүй. Чамайг олоод ирвэл шагнана" гэсэн. Анх намайг очиж үзэхэд тэнд 60 тонн 38 ширхэг ёмкость газар булаастай, вагоноос шахаж оруулдаг насос холболтуудтайгаа байсан юм.

Таны Батлан хамгаалахын салбарт байхгүй гэсэн шатахууны савнуудыг чинь Зүүбаянгийн 336 ангиас ухаж авчраад Ургах наран өнгөрөөд Петровис колонкийн хажууд 14 ширхгийг нь тавьсан байна. Б.Батлут сайдын хулгайлсан бензиний савнуудыг шалгахаар хууль цагдаагийн албан хаагчид ирлээ. Өөрт нь хүртэл шэйрлээрэй. Би баримтжуулж авна" гэсэн юм.

Эргэн сануулахад, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын тухайд хоёр Засгийн газарт дамнан ажиллаж буй. Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 19 настай байлдагч цэргийн ангидаа бусдад зодуулж амиа алдсан хэрэгт АН-ынхан түүнийг хариуцлага хүлээх ёстой хэмээн акц эхлүүлсэн ч Ерөнхий сайд толгойг нь илээд өнгөрсөн.

Д.Батлут сайд харин хариуцлага алдсан хэнтэй ч хатуу хариуцлага тооцно гэж өөрөөсөө холдуулсан. Дээрх хэрэг гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч цэргийн анги удирдлагаас эхлээд хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа билээ.