Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЧИНГИС ХААН БУУДЛЫН ЗЭРГЭЛДЭЭХ ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ХОЁР КОМПАНИ АВСАН

GNNGNN
Jun 10, 2025  
Jun 10, 2025 - 12:27
 0
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЧИНГИС ХААН БУУДЛЫН ЗЭРГЭЛДЭЭХ ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ХОЁР КОМПАНИ АВСАН

 “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэхээр болсон. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА", Японы  “Ориентал Консалтантс Глобаль” компани энэ ажлыг хариуцна. Санхүүжилтийг Японы хөнгөлөлттэй зээлээр шийдэх юм. Иймд Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан өргөтгөл барих газрын асуудлыг шийдэхээр Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компаниудын төлөөлөлтэй уулзжээ. 

Тэрээр "Харамсалтай нь нисэх буудлыг өргөтгөх газар байхгүй. Ачаа тээврийн хоёр компани нисэх буудалтай зэрэгцүүлээд байшин барьсан. Тэдгээрийг нүүлгэх шаардлагатай гэж саналаа хоёр компанид тавьсан. Газрыг хууль бусаар олгосон, тухайн үеийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцно" гэв.   

Нисэх буудлыг өргөтгөх судалгааны урьдчилсан зураг төсөл, нисэх буудлын зүүн, баруун талыг өргөтгөх хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж дуусжээ.