Б.БААТАР: БИД ТӨРӨӨС НЭГ Ч ТЕНДЕР, ЛИЦЕНЗ, БОЛОМЖ АВААГҮЙГЭЭ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ, УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ ОРЛОГЫГ НОТЛОХОД БЭЛЭН БАЙНА

GNNGNN
Jun 8, 2025  
 0
Б.БААТАР: БИД ТӨРӨӨС НЭГ Ч ТЕНДЕР, ЛИЦЕНЗ, БОЛОМЖ АВААГҮЙГЭЭ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ, УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ ОРЛОГЫГ НОТЛОХОД БЭЛЭН БАЙНА

"Монгол Улсаа тонон дээрэмдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл. Найруулагч Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын дансыг битүүмжилж шалгалт явуул” гэх утгатай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, Hero энтертайнментын найруулагч Б.Баатар тайлбар хийжээ.

Тодруулбал тэрбээр, “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын эхлүүлсэн баялгийн шударга хуваарилалт, авлига, хулгайтай тэмцэж цөөнх нь биш нийтээрээ тэгш боломж хүртдэг болгох гэсэн бодлого, үйлсийг нь түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажилд манай Херо Энтертайнмент хамтран ажиллахдаа өөрсдөө үнэн байхыг эрхэм болгон ажилласан. Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна" гэжээ.