БАЯНХОШУУНД БАЙРЛАХ "МИНИЙ СҮЛЖЭЭ" ДЭЛГҮҮРТ ГАЛ ГАРЧЭЭ

GNNGNN
Apr 8, 2024  
 0
БАЯНХОШУУНД БАЙРЛАХ "МИНИЙ СҮЛЖЭЭ" ДЭЛГҮҮРТ ГАЛ ГАРЧЭЭ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.