БАЯНХОНГОРЫН БАЯНЛИГ СУМАНД 4.3 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

GNNGNN
May 20, 2024  
 0
БАЯНХОНГОРЫН БАЯНЛИГ СУМАНД 4.3 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т 05.19-ний өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй хэмээсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.