БАРИМТАТ ӨВИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

GNNGNN
May 7, 2024  
 0
БАРИМТАТ ӨВИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. 

Энэ удаагийн чуулганаар үйл ажиллагааны зохион байгуулалтын механизмыг сайжруулах, гишүүн улсын сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсох болон Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Бүсийн чуулган хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн чуулганд Ази Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.