АЮУД ХХК-ААС ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ХАНДЛАА

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
АЮУД ХХК-ААС ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ХАНДЛАА

Аюуд ХХК-аас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Учир нь улс төрд нөлөө бүхий этгээд хоёр компанийн хооронд үүссэн асуудлаар удаа дараа шүүхийн болон АТГ-аас шалгагдсан асуудлаар илт нэг компанид давуу байдал үүсгэж, өөрт олгогдоогүй эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж байна гэлээ.

Түүнчлэн тус компанийн өмгөөлөгчдийн зүгээс, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын зүгээс таван удаагийн шийдвэрээр гэмт хэргийн шинжгүй болохыг холбогдох прокурорууд нь тогтоосон. Холбогдох баримтыг ч гэсэн хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 

Хуульзүйн сайдын хувьд харамсмаар, улсын бүртгэлийн албан хаагчдыг хариуцлага тооцох агуулгатай, давуу байдал олгосон албан даалгавар гаргасан нь илтэд Хятад улсын хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж байна. Иймээс гомдол гаргаж байна. АТГ-т шалгуулахаар 200 хуудас материал өгч байгаа” гэв.