АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСЫГ ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

GNNGNN
Nov 26, 2026  
 0
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСЫГ ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 102 жилийн ойн өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна. 

Түүхэн үйл явдал: 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын Анхдугаар Их Хурлаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан.Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалтай улс болсныг хуульчлан тунхагласан. Мөн нийслэл хотыг "Улаанбаатар" хэмээн нэрлэх шийдвэр энэ өдөр гарчээ. Тиймээс өнөөдөр Бүгд Найрамдах засаглал тогтож, анхны Үндсэн хуулиа баталсан Улс тунхагласны баяр юм.

Монгол улсын Үндсэн хуулийг дөрвөн удаа өөрчлөн баталдсан байдаг.

  • 1924 оны 11-р сарын 26  /БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль/
  • 1940 оны зургаадугаар сарын 30  /2-р үндсэн хууль/
  • 1960 оны долдугаар сарын 6   /3-р үндсэн хууль/
  • 1992 оны нэгдүгээр сарын 13  

Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаар нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.