АНХААР: ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЭНЭ САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР +30 ГРАДУСЫГ ДАВЖ ХАЛНА
Энэ сарын 23-26-нд Монгол орны ихэнх нутгаар өмнөх хоногуудаас нэмж халж ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 градусыг давж, говийн бүс нутгаар +38 градусыг давж халахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иргэд наадамчид, ил задгай ажиллагчид хэт халалт наршилтаас сэргийлж "УС-СҮҮДЭР-АМРАЛТ" гэсэн 3 зарчмыг мөрдөхийг цаг уурын байгууллагаас зөвлөв.
