АНГИЙНХАА ХӨВГҮҮДЭД ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ГЭХ ХОХИРОГЧ Ш-ИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

GNNGNN
Feb 24, 2026  
 0
АНГИЙНХАА ХӨВГҮҮДЭД ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН ГЭХ ХОХИРОГЧ Ш-ИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн хоёрдугаар дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм.

Хохирогч Ш-ээс хэргийн явц ямар байгааг тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.

Хэвлэл мэдээллээр хохирогчийн ярилцлага гарсны дараа хэрэгт холбогдогч этгээдүүдээс нэг нь ч уучлал гуйгаагүй байна. Хэргийн газарт байсан хоёр эмэгтэй "Би буруугүй" гэх утгатай зүйлийг хохибичсэн аж.

Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.