АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 35 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.17-2026.08.23) нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт дуудлагын 49 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.
