АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗАРДЛЫГ 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэн. Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг өнгөрсөн оноос 5 дахин нэмэгдүүлсэн.
Тэгвэл энэ онд хуулийг олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрд сурталчлан таниулах, хэрэгжилтэд анхаарах хүрээнд өнөөдөр /2025.02.17/ Монголын ахмадын холбоотой 2025 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:
-Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулахыг хуульчиллаа.
-Мөн ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглавал Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
-Төсөвт байгууллага бүр цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувийг жил бүр Ахмадын сангийн зардалд тусгахаар хуульчилсан.