АЧААНЫ АВТОМАШИНЫ ЧИРГҮҮЛ ДЭЭР АЧСАН БАРИЛГЫН МАТЕРИАЛ БҮРЭН ШАТЖЭЭ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Хангинуурын даваа” гэдэг газарт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16:17 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн О-гийн “MAN TGA01” загварын ачааны автомашины “Samro S338WH” чиргүүл дээр ачсан барилгын материал бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.