АҮЭБЯ: АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.09) болж, салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, стратегийн төслүүдийн хэрэгжилт, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон газрын тосны салбарын зохицуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, хэрэгжиж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг нэгтгэн танилцуулах чиглэлээр холбогдох газар, нэгжүүдэд үүрэг өглөө.
- АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ, ХАЙХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ
