84-Р СУРГУУЛИЙН ДӨРВӨН ДАВХРААС ХҮҮХЭД УНАЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хохирогч эмнэлгийн тусламж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.