50 НАСТАЙ ЭРЭГТЭЙ МАШИНДАА ДАРАГДСАНЫГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан нэг хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 21:24 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М /50 настай, эрэгтэй/ нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домократ нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгч ажилласан байна.