40 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР” БААСАН ГАРАГТ ЭХЭЛНЭ

GNNGNN
Sep 14, 2026  
 0
40 ДЭХ УДААГИЙН “НОМЫН БАЯР” БААСАН ГАРАГТ ЭХЭЛНЭ

Монгол Улсын өнцөг булан бүрд амьдардаг номын үнэнч хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр” энэ сарын 18-нд эхэлнэ.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг тус үйл ажиллагаа 40 дэх удаагаа болох юм. Энэ жилийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болохоороо онцлогтой. Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр уламжлал ёсоор зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үндэсний номын баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, ном хэвлэлийн салбарыг дэмжих зорилготой томоохон соёлын эвент юм. Тиймээс зөвхөн нийслэлийнхэн гэлтгүй орон нутгаас ч энэхүү баярыг хүлээж, зорин ирдэг болсон билээ.