309 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ ХҮҮХДҮҮДИЙГ САНДАЛТАЙ НЬ ХҮЛЖ, ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ

GNNGNN
Apr 6, 2024  
Apr 6, 2024 - 13:53
 0
309 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ ХҮҮХДҮҮДИЙГ САНДАЛТАЙ НЬ ХҮЛЖ, ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ

Баянгол дүүргийн 309-р цэцэрлэгийн багш нар 3 настай бяцхан хүүхдүүдийг 2-3 цаг хүлэх, улмаар зодож, дарангуйлал үзүүлдэг байсан талаар эцэг эхчүүд цэцэрлэг дээр цугласан байна. Багш нар энэ үйлдлээ тайлбарлахдаа стресс ихтэй байсан тул санамсаргүй байдлаар хүүхдүүдийг зодож, хүлсэн гэж тайлбарлажээ. Хүлж зоддог байсан багшийн хувьд 14 жил ажиллаж байгаа юм байна. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар "А бүлгийн туслах багш олон хүүхдүүдийг зодож сэтгэл санаа биеийг нь хохироосон байна. Бичлэг баримтууд байгаа юм. Хүүхдүүд цэцэрлэгтээ явах дургүй болсон. Туслах багш нь бүх хүүхдүүдийг алгадаж зоддог. Бүр нэг хүүхдийг сандалтай нь хүлсэн байгаа юм. Хүүхдийг хайрлах энэрэх сэтгэл байхгүй.

Энэ цэцэрлэг байгуулагдаад хоёр жил болж байгаа. Тохижилт байхгүй болохоор нь эцэг эхчүүдийн зөвлөл ярьж байгаад тохижуулж өгсөн. Шинэ эрхлэгч нь ирээд нэг сар болж байгаа. Эрхлэгч байхгүй. Нэг багш нь мөн хүүхэд зодсон асуудлаар ажлаасаа халагдсан. Энэ явдалд эрхлэгч нь уучлал гуйсан. Бусад багш нар нь бүр нэг хээв нэг тоосон шинжгүй байгаад гомдолтой байна. Нэг хүүхэд нь ноцтой гэмтэж, хоёр хүүхдийн бие хүнд байгаа" гэж ярьжээ.

Хүүхэд зодсон багш "Санамсаргүй алдаа гаргасандаа уучлал хүсэж байна. Өмнө нь ийм алдаа гаргаж байгаагүй. Тухайн үед бухимдалтай байсан. Өөрөө яагаад хүүхдүүдийг зодож татаж чангааж цохиж байснаа мэдэхгүй байна. Хүүхдийг гэмтээх үйлдэл хийгээгүй, гараараа нуруу руу нь цохисон. Хоёр настай хүүхэд байсан. Юм дамжиж гүйгээд байхаар нь сандалтай хүлчихсэн. Өмнө нь би Архангай аймагт ажиллаж байсан" гэж ярив.