3 МАЛЧНЫ НИЙТ 50.2 ТН ӨВС ШАТЖЭЭ

GNNGNN
Mar 15, 2024  
 0
3 МАЛЧНЫ НИЙТ 50.2 ТН ӨВС ШАТЖЭЭ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Уяачид”-ын нэгдүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар анги, Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 23.5 тонн өвс шатаж байсныг  унтрааж ажилласан байна.

Мөн Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Оюут багийн “Хавцгайт” хорооллын гуравдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:29 цагт Онцгой байдлын байгууллагад өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн хашаанд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг унтраав.

Дорнод аймаг, Баянтүмэн сумын нэгдүгээр багийн “Энх хороолол”-ын наймдугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:28 цагт /18:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиход Н-ны 25 тонн өвс шатаж байсныг унтраалаа.