23 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 8 САРТАЙ ХҮҮХДЭЭ ХУТГАЛЖ ХӨНӨӨГӨӨД АМИА ЕГҮҮТГЭХИЙГ ЗАВДЖЭЭ

GNNGNN
Apr 8, 2026  
 0
23 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 8 САРТАЙ ХҮҮХДЭЭ ХУТГАЛЖ ХӨНӨӨГӨӨД АМИА ЕГҮҮТГЭХИЙГ ЗАВДЖЭЭ

23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завдсан аймшигт хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарчээ. Тодруулбал, 23 настай эмэгтэй гэрээсээ 8 сартай хүүхдээ авч гараад цээжин тус газар нь хутгалан хөнөөгөөд, өөрийнхөө судсыг 4 удаа ханаж, амиа егүүтгэхийг завдсан байна. Өдгөө Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.