21 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН "ОГЦРОХ АМАРХАН" ЖАГСААЛ ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ

GNNGNN
Jun 3, 2025  
 0
21 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН "ОГЦРОХ АМАРХАН" ЖАГСААЛ ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ

Өчигдөр /2025.06.02/ 21 дэх өдрөө үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11 цагаас хаалтаа хийнэ.

Энэхүү жагсаал Ерөнхий сайдын том хүү болон бэрийнх нь тансаглал, орлогоосоо давсан байж болзошгүй хэрэглээнээс үүдэлтэй байв.

Анх тав хоног орчим нийгмийн сүлжээнд асуудал дагуулж энэ тухай тайлбар, мэдээлэл хийгээгүй тул орлогоо нотлохыг шаардсан залуусын цуглаан улам өргөжсөөр, огцруулах түвшинд хүрсэн.

Өчигдрийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэв. Ингээд чуулганы танхимаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх гишүүдийн саналыг хаалттай байдлаар цаасаар хураахад 82 гишүүн оролцож 44 нь дэмжсэн. Харин санал хураахын өмнө АН-ын 39 гишүүн бүлгийн шийдвэрээ дагаж, санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлэн чуулганы танхимыг орхин гарсан юм.

Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдэлгүй, Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцов.

Тиймээс жагсаал өнөөдөр өндөрлөж буй юм.