2024 ОНЫ СҮҮЛИЙН ӨДӨР БАЙЛДАГЧ БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
1-р сарын 2, 2025  
 0
2024 ОНЫ СҮҮЛИЙН ӨДӨР БАЙЛДАГЧ БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ

Дахин нэг цэрэг энх цагт алба хааж байх хугацаандаа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал 2024 оны арван хоёрдугаар сарын 31-ний 13:20 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129-р заставын гэрээт байлдагч нар нэгнийхээ хүзүүнд хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна.

Амиа алдсан гэрээт байлдагч Ц нь 20 настай байсан бөгөөд тус заставд хүнсний татан авалт хийж байсан байна. Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс хүн амины хэрэг үйлдсэн 20 настай гэрээт байлдагч М-г саатуулан шалгаж байна.