2023 ОНД ТООЛОГДСОН МАЛЫН 12.6 ХУВЬ НЬ ЗҮЙ БУСААР ХОРОГДЖЭЭ
Энэ оны 9 дүгээр сард 42.6 мянган толгой мал хорогджээ. Энэ нь 6 дугаар сараас 94.4 мянгаар буурсан дүн мэдээ юм.
Монгол орны хувьд энэ 2024 оныг зудтай угтсан. Тэр хэмжээгээр малын зүй бус /зуд/ хорогдол өндөр гарчээ. Эхний 9 сард:
-
Сүхбаатар аймагт 1.8 сая ,
-
Хэнтий аймагт 1.0 сая ,
-
Архангай аймагт 953.0 мянга,
-
Төв аймагт 726.9 мянга,
-
Дорноговь аймагт 615.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.0 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 17.0 сая нь 2024 оны эхний 9 сард төллөсөн аж. Тухайлбал:
-
эм хонины 60.6 хувь,
-
эм ямааны 54.1хувь,
-
ингэний 32.3 хувь,
-
үнээний 55.0 хувь, гүүний 49.0 хувь нь төллөжээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар 8.1 сая толгой мал том малын зүй бусаар хорогдсон нь 2023 оны мөн үеийнхээс 4.2 (2.1 дахин их) саяар нэмэгдсэн аж. Энэ оны эхний малын 12.6 хувь нь зүй бусаар хорогджээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:
-
хонь 4.4 сая,
-
ямаа 2.6 сая,
-
үхэр 701.6 мянга,
-
адуу 459.8 мянга,
-
тэмээ 5.9 мянган толгой хорогдсон байна.
Хорогдсон малын хувьд:
-
53.8 хувийг хонь,
-
31.9 хувийг ямаа эзэлж байна.
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30.0 сая хээлтэгч малын 2.6 сая нь эхний 9 сард хорогдсон байна. Сүхбаатар, Хэнтий, Төв, Архангай, Дорноговь аймагт хээлтэгч мал 210.2-746.2 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 73.9 хувийг эзэлж байна. Харин нийт 91.1 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны 41.3 мянга нь хуц, 32.1 мянга нь ухна, 9.4 мянга нь бух, 8.2 мянга нь азарга, 108 нь буур байна.
Том малын зүй бус хорогдол: Гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон төл малаас бусад малыг оруулна.
Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь: Зүй бусаар хорогдсон том малын тоог оны эхний малын тоонд харьцуулан 100-гаар үржүүлж тооцно.
Төллөлтийн хувь: төллөсөн хээлтэгчийн тоог оны эхний хээлтэгчийн тоонд харьцуулж тооцно.
Төл бойжилтын хувь: бойжуулсан төлийн тоог нийт гарсан төлийн тоонд харьцуулж тооцно гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийсэн байна.