16, 32 НАСТАЙ 2 ЭМЭГТЭЙГ ХӨНӨӨСӨН ГЭХ Д-Г ЦАГДАН ХОРЬСОН

GNNGNN
Jun 24, 2024  
 0
16, 32 НАСТАЙ 2 ЭМЭГТЭЙГ ХӨНӨӨСӨН ГЭХ Д-Г ЦАГДАН ХОРЬСОН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн.

Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн Прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар ЧД-ийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай 20 настай эрэгтэй Д нь СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Яллагдагч Д-г 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьсон.