10 ГАРУЙ ТОНН ӨВС ШАТЖЭЭ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шурга багаас гуравдугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагийн орчимд айлын хаваржаа шатаж байна гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 22:54 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус сумын Мэргэжлийн анги 23:10 цагт очиход малчин М-ын 5х7 метрийн хэмжээтэй хаваржаа, 10 гаруй тонн өвс бүрэн шатаж байсныг гуравдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж дууссан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.